Яагаад Монголоор бичигдсэн фантааз номнууд бараг байдаггүй вэ?
Mongolian

Яагаад Монголоор бичигдсэн фантааз номнууд бараг байдаггүй вэ?

by

reading
literature
fiction
fantasy

Өчигдөр нэгэн шинэ ном уншихы төлөө интернэтээр хайж байхдаа надад нэгэн сонирхолтой асуулт байсан. Яагаад Монголоор бичигдсэн фантааз номнууд бараг байхгүй юу? Хэдэн хэлний дээр ардын уран зохиолын төрөл олон бий. Жишээлбэл: шинжлэх ухааны уран зөгнөл, аймшгийн уран зөгнөл, үлгэр, домог, адал явдал, гэмт хэргийн триллер, түүхэн зохиол, эсвэл фантааз уран зөгнөл гэх мэт. Эдгээр уран зохиолын төрөл зүйл бол түгээмэл байдаг. Дэлхий даяар олон соёлт зохиолчууд ийнхүү түүхүүд туурвих юм. Харин интернэтээр хайж байхдаа, монгол хэлэнд ийм төрлийн ном огт олоогүй байсан. Их хачин юм аа. Гэхдээ монголчууд ном бичдэггүй гэсэн үг биш. Харин ч түүхэн уран зохиол олон зохиолчдын дунд маш түгээмэл сэдэв юм. Монголын уран зохиолын хамгийн алдартай бүтээлүүдийн дунд түүхэн уран зохиолын бүтээлүүд багтдаг. Жишээ нь: Ц. Оюунгэрэлийн «Ногоон нүдэн лам», Ч. Лодойдамбаны «Тунгалаг тамир», Б. Ринченийн «Үүрийн Туяа» гэх мэтчилэн. Би эхнийх нь «Тунгалаг тамир» гэсэн ном уншиж эхэлээд, миний хувьд хэлний хэрэглээ нь маш гоё санагддаг. Харин нууцлаг зүйл нь "өндөр фантааз" (high fantasy) номнууд бараг олдохгүй, наад зах нь би хайж үзсэн үед. Яагаад ийм болсон юм бол? Монгол түүхэд түүхэн үлгэр, ид шид, үлгэр домогт гардаг амьтан гэх мэт дутагдалгүй, тиймээс өндөр фантааз уран зөгнөлт зохиол бичих нь тийм ч хэцүү биш байх ёстой. түүнээс гадна, олон залуус видео тоглоом тоглодог болохоор фантаазы төрлийн түүх гэдэг нь шинэ зүйл биш, харин танил харагдах ёстой. Хэрэв энэ сэдвийн талаар илүү ихийг мэддэг, эсвэл монгол хэлээр бичигдсэн уран зөгнөлт ном мэддэг хүн байвал надтай хуваалцаарай. Уншсанд баярлалаа!

Headline image by majamaker on Unsplash

2